НҮБ: Хойд Солонгос вакцин авах нөхцлүүдийг биелүүлээгүй
2021-08-05

Хойд Солонгос Ковакс хөтөлбөрийн хүрээнд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин хүлээн авахад шаардлагатай бэлтгэл ажлыг дуусаагүй гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин хүлээн авах асуудал дээр ЮНИСЕФ Хойд Солонгост техникийн дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Гэхдээ чухам ямар нөхцлүүдийг Хойд Солонгос биелүүлээгүй, мөн техникийн дэмжлэгт ямар арга хэмжээ багтаж байгаа талаар ЮНИСЕФ-ийн төлөөлөгч мэдээлээгүй байна. 

 

Энд дуулгахад, Ковакс хөтөлбөрөөр вакцин хүлээн авахад шаардлагатай нөхцөлд вакцины гаж нөлөөнөөс үүдэн үйлдвэрлэгчийг хуулийн хариуцлагад татахгүй байх, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид вакцин нийлүүлэлтэд хяналт тавихаар тухайн улс руу нэвтрэхийг зөвшөөрөх гэсэн нөхцлүүд багтдаг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хойдууд явж явж ковакс хөтөлбөрт хамрагдлаа юу...
2021-08-05