Хятадын вакцин Дельта штаммын эсрэг үр дүнтэй гэв

Хятадын Shenzhen Kangtai Biological Products компани тус үйлдвэрийн вакцин Дельта штаммын эсрэг үр дүнтэй гэж мэдэгджээ.
Энэ компанийн, 2021 оны тавдугаар сард шуурхай горимоор ашиглахыг зөвшөөрсөн вакцин нь коронавирусийн төрөл бүрийн мутациас хамгаална гэж боловсруулагч компани мэдэгдсэн байна.
Түүнчлэн Синофарм корпорацийн судлаачид ч вакциных нь үр дүн өндөр байгааг онцолжээ. Хамгийн сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаагаар Синофарм вакцины дараа 2В11 эсрэг биетүүд илэрч байгаа нь тогтоогдсон байна. Эдгээр саармагжуулагч хэсгүүд нь коронавирус организмын эд эсийг гэмтээхээс хамгаалдаг аж. Мөн эсрэг биетийн шинэ бүлэг нь дельта штамм тархахтай тэмцэхэд тусална гэж Синофарм корпорацийн судлаачид найдаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ