Монголын марафончид Саппорог зорилоо
2021-08-05 15:33

 

Олимпын наадамд оролцох Монголын марафончид болох Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар дасгалжуулагч Б.Доржпаламын хамт өчигдөр Токиод  очсон. Тэгвэл манай тамирчид өнөөдөр марафон гүйлт болох Саппоро хотыг зорин нислээ. Манай нөгөө марафонч болох Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамтаар Японд бэлтгэлээ базааж байгаа юм.



Олимпын наадмын сүүлчийн өдрүүдэд манай марафончид хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин уралдана. Тухайлбал, наймдугаар сарын 7-нд Б.Мөнхзаяа, 8-нд Б.Сэр-Од, Ц.Бямбажав нар хурд сорих юм.



Холын зайд уралдах тамирчдыг эрсдэлээс хамгаалахын тулд хойд нутгийн сэрүүн уур амьсгалтай Саппоро хотод марафоны уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ жил тус хотод урьд урьдынхаас илүү халуун байгаа юм.



Өнөөдөр гэхэд Саппород 33 хэмийн халуун байгаа бөгөөд 8-ны өдөр агаарын температур бага зэрэг буурч, 30 градус орчим байх төлөвтэй.
 

Эх сурвалж: МҮОХ 

Shuud.mn
Сонин хачин