Хятадын тамирчин 14 насандаа Олимпын аварга боллоо
2021-08-06

Токио хотноо 10 метрийн өндрөөс усанд үсрэх тэмцээн өндөрлөлөө. Энэ төрөлд алтан медалийг Хятадын тамирчин Цюань Хунчань хүртсэн байна. 

 

Шүүгчид 14 настай Хунчаньд 466,20 оноо өгснөөр Хятадын шигшээ багийн хамгийн залуу тамирчин олимпын аварга болжээ. Хоёрдугаар байранд мөн л Хятадын тамирчин Чэн Юйси орж мөнгөн медаль хүртсэн байна. Сонирхолтой нь Чэн мөн л нас залуу, Цюаниас ганцхан насаар эгч, 15 настай аж. 

 

Цюань Хунчань 13 насандаа Хятадын аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулж, харин энэ жил Токиод өрсөлдсөн Хятадын шигшээ багийн хамгийн залуу гишүүн болжээ. 

Одогоор Хятад улс медалийнхаа тоогоор нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Хятад улсын шигшээ баг Токиогийн олимпоос 73 медаль авсанаас 33 нь алтан медаль байгаа аж. 

 

Энд дуулгахад, Цюан Хунчань Токиогийн олимпын наадамд оролцож буй хамгийн залуу тамирчдын нэг юм. Энэ жагсаалтад багтсан Японы скейтбордчин Момизи хамгийн залуу оролцогчдын нэг төдийгүй хамгийн залуу олимпын аваргуудын нэг болсон. Өдгөө 13 настай скейтибордчин охин долдугаар сарын 26-ны өдөр эх орныхоо дэвжээн дээр, Олимпын скейтбордын төрөлд алтан медаль хүртсэн юм.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин