"Eco car" компани Сайед Моллайд автомашин бэлэглэлээ

"Токио 2020" олимпын наадмын жүдо бөхийн 81 кг-ын жинд мөнгөн медальт Монгол Улсын тамирчин Сайед Моллайд "Eco car" компанийн хамт олон шинэ машин бэлэглэж, өнөөдөр түлхүүрийг нь гардуулан өглөө. Тэрбээр цагаан өнгийн Toyota Sai маркийн автомашин сонгон авлаа. Тус компани автомашины гурван жилийн сервис үйлчилгээг дааж хийх юм байна.
Мөн "Бичил глобус" нэгдлээс түүнд таван сая төгрөгийн шагнал гардуулж, тус компанийн нэрийн өмнөөс барилддаг тамирчин болох саналыг тавилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ