Токио-2020: Японы тамирчин эгч дүүс Олимпын аварга боллоо
2021-08-06

Токиогийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн 57 хүртэлх килограмм жингийн чөлөөт бөхийн барилдааны шувтаргын тэмцээнд Японы тамирчин Рисако Каваи Беларусийн тамирчныг 5:0 оноогоор ялж, Олимпын аварга болжээ. 

 

Өдгөө 26 настай Рисако Каваи, 2016 оны Риогийн наадамд 63 килограммын жинд барилдаж алтан медаль хүртсэн юм. Ингэснээр тэрбээр хоёр олимп дараалан аварга болсон Японы гурав дахь эмэгтэй тамирчин болжээ.

 

Түүний дүү, 23 настай Юкакао 62 хүртэлх килограммын жинд алтан медаль хүртсэнээр тэд хоёулаа алтан медаль хүртсэн Японы анхны эгч дүүс болж байна.

 

Энд дуулгахад, Токио-2020 олимпын наадмын үеэр өөр нэг ах дүүс болох Хируфуми Абэ, Ута Абэ нар олимпын аварга болсон бөгөөд Японы тамирчид болох тэд жүдогийн төрөлд аваргын алтан медаль хүртсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин