COVID-19: Өмнөд Солонгос хөл хориогоо сунгалаа
2021-08-06

БНСУ-д коронавирусийн халдварын тархалт намжихгүй хэвээр байна. Түүнчлэн , өнгөрсөн зургадугаар сард Энэтхэгт бүртгэгдсэн "дельта плас" штаммын тохиолдол тус улсад бүртгэгдсэн нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа аж. 

 

Улмаар нөхцөл байдал сайжрахгүй байгаа тул хатуу хязгаарлалтыг дахин 14 хоногоор сунгахаар төлөвлөж байна. Ингэснээр, наймдугаар сарын 22-ныг хүртэл 18:00 цагаас хойш хоёроос дээш хүн цугларахыг хориглох аж. Энэ хориг нь нийтийн хоолны газруудад мөн хамаарах юм байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, БНСУ-д гурван өдөр дараалан өдөр бүр 1,7 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгджээ. Ийнхүү халдвар хурдацтай тархаж байгаа нь дельта штаммтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
h:
хужаагаас нөхөн төлбөрөөө ав хужаатай ах дүүү улс биздэээ
2021-08-07