CNN телевиз вакцинд хамрагдаагүй ажилтнуудаа халжээ
2021-08-07

Коронавирусийн халдвараас сэргийлэх тарилга хийлгээгүйгээр ажлын байрандаа ирсэн гурван хүнийг ажлаас халах шийдвэрийг Америкийн CNN телевизийн удирдлага гарагжээ. Энэ талаар тус сувгаас авсан мэдээлэлтэйгээр Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

CNN компанийн тэргүүн Жефф Цукер цахим шуудангаар илгээсэн албан захидалд ажилтнуудыг халж байгаагаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр энэ захидалдаа коронавирусийн халдвар болон дархлаажуулалтын тал дээр компанийн баримталж буй бодлогын гол заалтуудыг сануулаад, ажлын байран дээрх ирэх эсвэл Turner Broadcasting System хэлтсийн ажилтнуудтай харьцах бусад газар очиход коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин зайлшгүй хийх ёстой гэсэн нөхцөл байгааг цохон тэмдэглэжээ. 

 

Одоогоор дээрх телевиз энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна. CNN-ийн ихэнх офисуудад мэдээний албаны нийт ажилтнуудын гуравны нэг нь ажиллах болжээ. Ийнхүү ажлын байран дээр ажиллахын тулд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдсаныг батлах баримт бичигтэй байхыг шаардаж байгаа бол Атланта, Вашингтон, Лос-Анжелес хотын офисуудад амны хаалт зүүх журам үйлчилж байгаа аж. Тус компани бүх ажилтныг ажлын байран дээр ажилуулах өдрийг есдүгээр сарын долоон гэж төлөвлөж байсан ч 10 дугаар сарын дунд үе хүртэл хойшлуулжээ. АНУ-д дельта штамм тархаж байгаа тул бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд ч ийм арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин