Шинээр 972 тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа
2021-08-07

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 972 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 368 нь Улаанбаатар хотод, 604 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас таван хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2189 хүн эдгэрлээ.

 

Өнөөдрийн байдлаар 8 774 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 5 357 хүн хөнгөн, 2 441 хүндэвтэр, хүнд 789, маш хүнд 187 хүн байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин