Сурвалжилга: Хичээлийн хэрэгслийн үнэ
2021-08-09

 

Намрын тэргүүн сарын шинийн нэгний мэнд хүргэе. Ургац хураалт, хичээлийн шинэ жил, өвөлжилтийн бэлтгэл ажил гээд л намрын их ажил эхэлжээ. Коронавирус цар тахлын улмаас танхимаар хичээллэх боломжгүй болж, хоёр жилийн хугацаанд сурагчид цахимаар хичээллэсэн. Харин 2021-2022 оны хичээлийн жилд тав хоног танхимаар, тав хоног цахимаар хичээллэх шийдвэр гарсан. Зах зээлийн хуулийн дагуу хичээлийн шинэ жил эхлэх цагаар хичээлийн хэрэгслийн үнэ өсдөг. Тиймээс эцэг эхчүүд наймдугаар сар гарангуут хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэж эхэлдэг. Олон хүүхэд сургуульд сурдаг гэр бүлд хичээлийн хэрэгсэл бэлтгэнэ гэдэг хүндрэлтэй. Тиймээс хичээлийн хэрэгслийн үнэ, иргэдийн худалдан авах чадвар ямар байгаа талаар сурвалжлахаар “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо.

 

“Нарантуул” олон улсын худалдааны төв хөл хөдөлгөөн ихтэй байлаа. “Юу сонирхож байна. Яриад аваарай, гайгүй хямдруулаад өгнө шүү” гэж худалдаачид найрсгаар хэлнэ. “Энэ хэд вэ, доошоо хэдэд өгөх вэ” гэж овсгоотой худалдан авагчид асууна. Хаа нэгтээ лангуун дээр хөзөр тоглож харагдана. “ Ус ундаа аваарай” гэж тээр тэндээс сонсогдоно.

 

 

Нарантуул олон худалдааны төвийн худалдагч:

 

-Хичээлийн хэрэгслийг дэлгээд удаагүй байна. Урдаас бараа үнэтэй орж ирж байгаа учраас өмнө жилийнхээс үнэтэй худалдаалагдаж байгаа. Иргэдийн худалдан авах чадвар ерөнхийдөө муу байна. Гэхдээ хичээл эхлэх арай болоогүй байгаа болохоор орон нутгийн оюутан, сурагчид ирээгүй байгаа. Тиймээс худалдан авалт жигдрээгүй.

 

Нарантуул олон улсын худалдааны төвийн худалдагч:

 

-Хичээл тав хоног танхимаар тав хоног цахимаар орно гэсэн шийдвэр гарсны дараагаас эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэж эхэлж байна. Худалдан авалт сайн биш. Урдаас орж ирэх ачааны үнэ нэмэгдсэн.

 

Хичээлийн хэрэгслийн дундаж үнэ:

 

  • Зургийн дэвтэр-1000-дээш

  • Бал-300-1500 төгрөг 

  • Өнгийн будаг -2000-5000  төгрөг 

  • Тодруулагч -800 төгрөг 

  • Харандаа үзүүрлэгч 300-3000 төгрөг 

  • Шугам-800-2500 төгрөг 

  • Баллуур-500-1500 төгрөг 

  • Усан будаг-6000 төгрөг 

  • Гортиг-3000-9000 төгрөг 

 Дэвтэр

  • 12 хуудастай-200 төгрөг 

  • 24 хуудастай -450 төгрөг 

  • 32 хуудастай-550 төгрөг 

  • 48 хуудастай-750 төгрөг 

  • 60 хуудастай-950 төгрөг 

  • 96 хуудастай-1450 төгрөг 

  • Польш дэвтэр:

  • 12 хуудастай-200 төгрөг 

  • 24 хуудастай -450 төгрөг 

  • 32 хуудастай-550 төгрөг 

  • 48 хуудастай-750 төгрөг 

  • 60 хуудастай-850 төгрөг 

  • 96 хуудастай-1300 төгрөг 

 

 

Иргэн Н.Чимгээ:

 

-Хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэж байна. Гэхдээ өмнө жил танхимаар ороогүй ихэвчлэн цахимаар орсон болохоор шугам, харандаа зэрэг зүйлс нь байгаа. Тиймээс хэдэн дэвтэр, өөр хэдэн зүйл авчихвал болох болов уу гэж бодож байна. Бензиний үнэ нэмэгдсэн болохоор хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдсэн байна. Сургуульдаа хуучин дүрэмт хувцсаа өмсчихвөл болох байх.

 

Иргэн Ц.Энхжаргал:

 

-Манайх хоёр оюутантай. Орон нутагт амьдардаг. Хүүхдүүдийнхээ байх байр, хичээлийн хэрэгслийг бэлтгэх гэж эрт орж ирсэн. Наймдугаар сарын 20-ноос хойш хичээлийн хэрэгслийн үнэ илүү өсдөг. Цар тахал гээд хаа хаанаа хэцүүхэн л байна. Бүх л юмны үнэ өссөн байна. Хоёр оюутны төлбөр төлнө.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
dyremt huvtsas gej uursdiin biznesee bitgii bod.10 hyyhedtei ail yaj avah ve? doreoo bagadna.zygeer l tseverhen jiriin huvtsastai ni yavuulaachee.
2021-08-09