Токио-2020: Дэлхий нийтийн өмнө дасгалжуулагчаасаа гэрлэх санал авсан бүсгүй
2021-08-09

 

Наймдугаар сарын наймны өдөр хаалтаа хийсэн Олимпын үеэр зөвхөн тэмцээн уралдаан төдийгүй үзэгчид, тамирчдын сэтгэл догдлуулсан, гонсойлгосон, огшоосон, харамсал төрүүлсэн, баярлуулсан гээд олон үйл явдал өрнөсөн юм. 

 

Тэдгээрийн нэг нь Аргентины туялзуур сэлэмний тамирчин Мария Белен Перес Мористой тохиолджээ. Тэрбээр Унгарын тамирчин Анны Мартонд ялагдсанаар шувтаргын тэмцээнд орох боломжгүй болсон юм. Энэ ялагдлын дараа хэвлэлийн бага хурлын үеэр түүнийг санаанд оромгүй үйл явдал хүлээж байлаа. 

 

Тамирчин бүсгүй сэтгүүлчидтэй ярилцах үеэр араас нь түүний дасгалжуулагч Лукас Сауседо сэмхэн гарч иржээ. Тэрбээр "Чи надтай гэрлэх үү??? Гуйж байна" гэсэн бичиг гартаа барьсан байна. 

 

Мария сэтгүүлчид инээмсэглэж, гайхширч байгааг олж хараад, хойш эргэн харжээ. Энэ үеэр дасгалжуулагч нь өвдгөө нугалан суугаад хариу хүлээж байсан гэнэ. Дасгалжуулагч Лукас 11 жилийн өмнө түүнд гэрлэх санал тавьж байсан ч Мария татгалзаж байсан аж. 

 

Өдгөө 36 настай Мария дасгалжуулагч Сауседотой хайр сэтгэлийн холбоотой болоод 17 жил болж байгаа гэнэ. Дасгалжуулагч Марияг ялагдвал гэрлэх саналаа тавина, харин Мартоныг ялвал саналаа хойшлуулна гэж шийдсэн байсан талаараа сэтгүүлчдэд ярьжээ.

 

Найз залуугийнхаа саналыг харсан Мария толгой дохин инээсэн байна. Үүний дараа камерын өмнө Сауседо найз бүсгүйгээ үнсжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ggg:
uhsen gerlehgui uhsenee hiiheed 17 jil hamt amidardiin
2021-08-09