COVID-19: Ираны Ерөнхийлөгч дотоодын үйлдвэрийн вакцин тариулжээ
2021-08-09

Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси тус улсад үйлдвэрлэсэн, коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины эхний тунг тариулсан талаар АиФ мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Иранд үйлдвэрлэсэн COV Iran Barakat вакциныг ерөнхийлөгч тариулсан байна. Тус улс тавдугаар сарын эхээр вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрөл олгогдсоны дараа вакцинаа үйлдвэрлэж эхэлсэн юм. 

 

Иран улс ойрын үед дотоодын гурван вакциныг ашиглах зөвшөөрөл өгөхөөр ажиллаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
мундаг юмөө өөрийн вакцинтай монголд тийм чадвартай хүн байхгүй
2021-08-09