Т.Ням-Очир: Энэ хичээлийн жилд элсэлтийг 100 хувь цахимаар зохион байгуулна
2021-08-09

 

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийж байна. 

 

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир: "2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 718 817 хүүхэд суралцах урьдчилсан тооцоолол гарсан. Энэ хичээлийн жилд өмнөх хичээлийн жилээс 38 мянга гаруйгаар сурагчдын тоо өсөхөөр байна. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 81 мянга гаруй хүүхэд элсэн суралцах төлөвтэй байна.

 

Энэ жил улсын хэмжээнд нэгдүгээр ангийнхны элсэлтийг 100 хувь цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. Өмнөх жилүүдэд эцэг эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байсан. Харин энэ жил харьяа боловсролын газрын дарга нар улсын бүртгэлийн мэдээллийг системээс татан авч, хамран сургах тойргийн хүрээнд харьяа сургуульдаа хуваарилна. Наймдугаар сарын 16 гэхэд хуваарилагдаж дуусна. Үүний дараагаар эцэг эхчүүд бүртгэлийг баталгаажуулж, сургууль анги бүлэгт хуваарилна" гэж мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин