Талибууд ганцхан өдрийн дотор Афганистаны гурван хотыг эзэлжээ
2021-08-09

Хэт даврагч "Талибан" хөдөлгөөний дайчид ганцхан өдрийн дотор Афганистаны гурван гол хот болох Кундуз, Сар-э-Пуль, Талукан хотуудыг эзлэн авсан талаар Нью-Йорк Таймс мэдээлжээ. 

 

Талибууд эхлээд Кундуз мужийн төв, Тажикистаны хилээс холгүйхэн орших стратегийн гол цэг болох Кундуз хотыг эзэлсэн байна. Үүний дараа Сарь-э-Пуль болон Талукан хотуудыг эзлэн авчээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, талибууд энгийн оршин суугчдыг хөнөөж байгаа гэнэ.

 

Афганистаны нөхцөл байдал улам дордож байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт талибууд Жаузжан муж, Нимруз мужийн нийслэл Заранж хотыг эзэлсэн байна. Түүнчлэн Талибан бүлэглэлийн бүсэлсэн Лашкаргах хотын оршин суугчдыг аюулгүй бүсэд шуурхай нүүлгэн шилжүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин