Ш.Аманбол: Аялагчид халдвар нэмэгдэх шалтгаан болж байна
2021-08-10

 

Сүүлийн өдрүүдэд орон нутагт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа. Тодруулбал, Баян-Өлгий аймагт өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол эрс нэмэгдэж, нийслэлийн өдөрт бүртгэгдэх халдварын хэмжээг давсан. Наймдугаар сарын 05-нд 208, наймдугаар сарын 06-нд 161, наймдугаар сарын 08-нд 516, наймдугаар сарын 08-нд 247 тохиолдол тус тус бүртгэгджээ. Тиймээс өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдэх болсон шалтгаан, эмчилгээний орны хүрэлцээ, дархлаажуулалтын талаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ш.Аманболтой ярилцлаа.

 

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймагт халдварын нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Эмнэлгийн ажилчид олноор халдвараар өвчилж, ажиллах хүнгүй болж байна. Нэг өрхийн эрүүл мэндийн төвд дөрвөн эмч ажилладаг. Гэтэл эмнэлгийн эмч, ажилчид халдварт өртөж байна. Аймгийн төвд шинжилгээний дөрвөн цэг ажиллаж байгаа. Түргэвчилсэн шинжилгээнд өдөрт 500-600 хүн хамрагдаж байна. Шинжилгээнд эерэг эзлэх хувь их байгаа. Наймдугаар сарын 08-ны өдөр аймгийн шинжилгээний цэгүүд ажиллаагүй. Тасралтгүй зургаан өдөр ажилласан учраас нэг өдөр амарсан. Тухайн өдөр сумуудад шинжилгээ хийгдэж, батлагдсан 72 тохиолдол байна. Өнөөдрөөс /2021.08.09/ шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байгаа боловч оношлуурын асуудалтай байна. Нэг шинжилгээний цэгт 100 тест хуваарилж өгч байгаа.

 

Баян-Өлгий аймгийн хэмжээнд нийт 3 932 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс зөөвөрлөгдсөн 114 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд нийт 1 796 хүн байна. Үүнээс 350 хүн, эмнэлэг болон тусгаарлах байранд байгаа бол 1446 хүн гэрийн эмчилгээнд байна. Биеийн байдлыг нь үнэлбэл,  1588 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 166, хүнд 39, нэн хүнд 3 хүн байгаа. Өдрөөс өдөрт хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна.

 

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь ямар шалтгаантай вэ?

 

-Долдугаар сарын 20-ноос хойш халдварын нөхцөл байдал хүндэрч, тохиолдлын тоо нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, халдварын тохиолдлын тоо хоёр оронтой тооноос гурван оронтой тоонд шилжсэн. Халдварын тохиолдол нэмэгдсэн шалтгаан нь дотоодын аялагчдын тоо эрс нэмэгдсэн. Мөн хурим найр болж буйтай холбоотой. Манай аймагт өдөрт дунджаар 1000-аас олон хүн ирж байгаа. Тодруулбал, долдугаар сарын 10-нд 1000 хүн орж ирсэн байсан.

 

Эмч, эмнэлгийн ажилчдын ачаалал ямар байна вэ? Хэдэн эмч, эмнэлгийн ажилчин халдварт өртөөд байна?

 

-Өнөөдрийн байдлаар эмнэлгийн эмч, ажилтан 160-аад хүн коронавирусийн халдвараар өвчлөөд байна. Тодруулбал, аймгийн эрүүл мэндийн газар 45 ажилтантайгаас өвдөөгүй зургаан хүн үлдсэн.

 

Хэдэн суманд халдварын тохиолдол бүртгэгдсэн байна вэ?

 

-Манай аймгийн бүх суманд коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Үүнээс халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа нь Цэнгэл сум байна. Тус суманд нийт 232 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар Цэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт 18 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 45 хүн бий.

 

Суманд бүртгэгдсэн тохиолдлуудын биеийн байдлыг ангилж эмчилж байгаа. Дархлаажуулалтын бүрэн тунгаа хийлгэж, хөнгөн өвчилсөн хүмүүсийг сумын нэгдсэн эмнэлэг болон гэрээр эмчилж байгаа.  Харин жирэмсэн эмэгтэй, хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг аймгийн нэгдсэн эмнэлэгт татан авч эмчилж байна.

 

Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээний ор, тоног төхөөрөмж хүрэлцээтэй байна уу?

 

-Аймгийн нэгдсэн эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна. Өнөөдрийн байдлаар нэгдсэн эмнэлэгт 275 ор дэлгэж, үйлчилж байна. Тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу.Тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл надад байхгүй байгаа.

 

Халдварын суурь шалтгаантай нас баралт бүртгэгдсэн үү?

 

-Аймгийн хэмжээнд нийт таван тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс гурван тохиолдол хавсарсан эмгэг, хоёр нь халдварын улмаас нас баржээ.  

 

Дархлаажуулалтын ажил хэдэн хувьтай явагдаж байна. Малчдыг хэрхэн дархлаажуулалтад хамруулж байна вэ?

 

-Аймгийн хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 86.7 хувь, хоёрдугаар тунд 77.4 хувьтай байна. Дархлаажуулалтын явуулын цэг ажиллаж, отор нүүдлээр явж байгаа малчдыг вакцинжуулалтад хамруулж байна.

 

Вакцины нөөц хангалттай бий юу?

 

-Вакцин дуусаж байгаа гэсэн мэдээлэл байна.

 

Аймгийн хэмжээнд PCR болон түргэвчилсэн шинжилгээг үнэгүй авдаг уу?

 

-Наймдугаар сарын 03-наас шинжилгээний суурин дөрвөн цэг ажиллуулж эхэлсэн. Иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдах боломжтой. Ойрын хавьтал болсон хүмүүсээс үнэгүй шинжилгээ авч байгаа. Харин сайн дурын шинжилгээ төлбөртэй. Сайн дураар шинжилгээ өгч байгаа хүмүүс цөөхөн байна. Сайн дурын түргэвчилсэн шинжилгээний 20 мянган төгрөг. PCR шинжилгээ сүүлийн өдрүүдэд авагдахгүй байгаа.

 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Гэр бүлээрээ, овог аймгаараа нэг дэвсгэр дээрээс тойрч сууж байгаад гараараа барьж хооллодог хүмүүс, нэг нь өвдвөл бүгдээрээ өвдөж л таараа.Үүнд гайхаад бусдад бурууг өгөх шаардлагагүй дээ.
2021-08-11
Хэ:
Ур дун 10 хоногиин дараа гарна хулээ
2021-08-10
Зочин:
Ямар хариуцлагагуй юм ярьдаг хун вэ тэр дарга гэж хун бна уу ингэж яваад байж болохгуй шуу дээ хурдан цэгцэнд нь оруулахгуй бол болохгуй шуу дээ
2021-08-10
Би гэр бүлээрээ олон аймгаар дамжин аялаад гэр бүлээрээ халдваргүй эрүүл саруул хүрээд ирсэн. Аялал зугаалга үүнд хамаагүй
2021-08-10
Teneg hasaguud hutsaa
2021-08-10
Хаха:
Монгииг гуйж авдгуй идэж уух юмаа авах гэж оорсдоо огдог юм. Чи чадаж байгаа бол гадаа гараад хумуусиин богсииг долоогоод уз монго огох хун олдохгуй байх.
2021-08-10
Иргэн:
Энэ хасаг юу л гэх гээд байна даа? Аялагчдаас мөнгий нь авах болохоор долоох шахаад л авсан байх.
2021-08-10
Корона:
Вирус чинь Олгиид бии болоогуй биз дээ? Улаанбаатараас авч ирсэн бэлэг гэж хэлэх уу? Гай гэж хэлэх уу аа?
2021-08-10
аялагчид гэж шаажийн. хүүхдийн үсний баяр гээд 500 хүн цуглуулдаг хурим гэж хэд хоног сум аймгаараа нийлж арихддаг гарууд шүүдээ
2021-08-10
Хэ:
Таван богд гэж одорт 1000 гаран овчтонгууд УБ ирж халдвар тарааж байгаа нь унэн
2021-08-10
Хасагууд бөөнөөрөө овог угсаагаараа нийлж найр наадамыг дураараа хийж халдвар ихсэж байна аялагчид бүх л аймагт адил явж байна
2021-08-10