Америк эмэгтэй Британийн ханхүүг хүчингийн хэрэгт буруутган шүүхэд ханджээ
2021-08-10

Америкийн иргэн Виржиния Жуфре  20 жилийн өмнө Британийн ханхүү Эндрю түүнийг хүчирхийлсэн гэж буруутган, даваа гарагт АНУ-ын шүүхэд гомдол гаргажээ. Энэ талаар түүний өмгөөлөгч Дэвид Бойс мэдэгдсэнийг Скай Ньюс телевиз дамжуулсан байна. 

 

"Манай оронд ерөнхийлөгч ч бай, ханхүү ч бай хэн ч хуулиас дээгүүр зогсож чадахгүй, хүч мөхөс, сул дорой хэн ч бай хуулийн хамгаалалтгүй үлдэж болохгүй. Сүүлийн таван жилийн хугацаанд ханхүү Эндрю болон түүний зөвлөхүүд энэ хэргийг нээх гэсэн аливаа оролдлогод саад болсоор ирсэн. Түүнийг хариуцлагад татах цаг нь болсон" хэмээн өмгөөлөгч Бойс мэдэгджээ.

 

Өдгөө Австралид нөхөр, гурван хүүхдийн хамт амьдарч байгаа Жуфре 20 жилийн өмнө Америкийн бизнесмен Жеффри Эпштейний золиос болсон бөгөөд тэрхүү бизнесмен бүсгүйг ханхүүтэй холбосон гэнэ. Жуфрегийн өгүүлснээр, 2001 онд түүнийг ердөө 17 настай байхад II Елизавета хатан хааны хүү хүсэл зоригийнх нь эсрэг бэлгийн харилцаанд гурвантаа орсон байна. Тиймээс Жуфре өдгөө 61 настай ханхүүгээс бие махбодь болон сэтгэл санааны хохирлын төлөө нөхөн төлбөр шаардаж байгаа юм байна.

Йоркийн гүн Эндрю 17 настай охинтой бэлгийн харилцаанд орсон гэх мэдээллийг үргэлж няцааж байлаа. Тэрбээр Жуфретэй хэзээ ч уулзаж байгаагүй, харин Эпштейнтэй хамт тэдний авахуулсан зураг нь эвлүүлэг гэж мэдэгдэж байсан юм.

2019 оны 11 дүгээр сард ханхүү албан үүргээсээ татгалзахаас аргагүй болсон бөгөөд энэ нь Эпштейн болон Максвелл нар бэлгийн харилцаанд орохыг шаардсан эрчүүдийн дунд Эндрю байсан гэж Жуфре мэдэгдсэнтэй холбоотой аж. 

 

Эпштейнийг 2019 оны долдугаар сард Нью-Йорк мужийн хууль сахиулагчид баривчилж, насанд хүрээгүй охидын биеийг нь үнэлүүлсэн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэнд буруутгасан юм. Түүнийг 2002-2005 онуудад Манхэттэн дэх гэртээ насанд хүрээгүй охидыг авчирдаг, тэдний дунд 14 настай охин ч байсныг гэрчлэх баримтууд бий гэж Прокурорын газар мэдэгдэж байлаа. Эпштейн 2019 оны наймдугаар сарын 10-ны өдөр шоронд амиа хорлосноор түүний хэргийг мөрдөх ажиллагаа зогссон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-08-10