Орос, Тажикистан, Узбекистаны цэргийн сургуулилалт өндөрлөв
2021-08-10

Афганистантай хил залгаа нутгаас 20 км зайд байрлах, Харб-Майдон полигон дээр явагдсан Орос, Тажикистан, Узбекистаны хамтарсан цэргийн сургуулилалт өндөрлөжээ. Энэ сургуулилалтад 2,5 мянган цэргийн алба хаагч оролцсон юм. 

 

ОХУ-ын Цэргийн төв тойргийн командлагч Александр Лапины өгүүлснээр, энэ сургуулилалтаар анх удаа Сирид олж авсан туршлага дээр үндэслэн агаарын хүчнийг өргөн цар хүрээтэй ашиглах бэлтгэл хийсэн гэнэ. Түүнчлэн Афганистанд нөхцөл байдал хурцадсан, талибууд хил рүү ойртсон нөхцөлд сургуулилалт явагдсанаараа онцлог хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Тажикистаны Батлан хамгаалах сайдын мэдэгдсэнээр, гурван улсын цэргийн хамтын ажиллагааны түүхэнд анх удаа энэхүү алан хядах ажиллагааны эсрэг сургуулилалт болсон гэнэ.

 

Сургуулилалтын явцад Орос, Тажикистаны армийн нисэх хүчин дайдчын бэхлэлтийг сөнөөх бэлтгэл хийж, "агаар-газар" ангиллын С-8 пуужин ашиглажээ. Түүнчлэн маш бага өндөрт дайсны Агаараас эсэргүүцэн хамгаалах системийн хэрэгслээс зайлсхийх арга боловсруулсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
энэ ч бараг казактанд өгсөн сануулга бололтой
2021-11-04