Шинээр 1433 тохиолдол батлагдаж, гурван хүн нас барлаа
2021-08-11

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1433 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 524 нь Улаанбаатар хотод, 909 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас гурван хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2262 хүн эдгэрлээ.

 

Өнөөдрийн байдлаар 8599 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 5 070 хүн хөнгөн, 2558 хүндэвтэр, хүнд 799, маш хүнд 172 хүн байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин