Л.Батжав УИХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвших хүсэлтээ хүргүүллээ
2021-08-11

Хэнтий аймгийн УИХ-ын 18 дугаар тойрогт 10 дугаар сарын 10-нд нөхөн сонгууль явагдана. Нөхөн  сонгуульд өрсөлдөх хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авч байгаа.  Энэ дагуу хуульч Л.Батжав МАН-аас нэр дэвшин өрсөлдөх хүсэлтээ өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

Хуульч Л.Батжав: 

 

-Миний бие хуульчийнхаа хувьд Хэнтий нутгийн иргэдийн итгэлийг хүлээхээр дэвшихээр ажиллаж байсан. Гэвч тухайн үед МАН-ын удирдлагууд дуудаж уулзаж, Хэнтий нутгийн төлөө санал солилцоод, намд элсэж, багаараа ажиллах санал тавьсан. Энэ саналын дагуу миний бие МАН-д өнгөрсөн жил элсэж, орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг дэмжиж ажилласан. Харин энэ удаагийн нөхөн сонгуульд намаасаа нэр дэвшихээр удирдах зөвлөлдөө хүсэлтээ илэрхийлээд байна хэмээв. 

 

Тэрбээр УИХ-д нэр дэвшин сонгогдвол авлига хээл хахуультай тэмцэхээ илэрхийлж байна. 

 

Нөхөн сонгуульд нэр дэвших асуудлаар намын удирдлагуудтай уулзахад социологийн судалгааны үр дүнд үндэслэн шийдвэрээ гаргана гэдгээ илэрхийлжээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин