Залууст зориулсан үйлчилгээгүй залуусын хот
2021-08-13

Хэдхэн хоногийн өмнө “Өглөөний гудамж”-ийг нээхдээ нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Манай Улаанбаатар бол залуусын хот” хэмээн ярьжээ. Тэгвэл залууст зориулсан үйлчилгээ хаана байна вэ? Сая гаруй хүн амын ихэнх хэсгийг залуус бүрдүүлдэг байхад тэдэнд зориулсан үйлчилгээ байна уу. Сонин содон ганц ч үйлчилгээ байхгүй нь үнэн. Залуус өөрсдөдөө зориулж ямар нэг зүйл хийхийг хүсдэг ч тэрийг нь төрийн механизм хаадаг, боодог. Энэ зун залууст зориулсан хоёр үйлчилгээ бараг нээгдэж амжаагүй байхдаа хаагдлаа. Эхнийх нь машинтай кинотеатр.

 

Өнгөрсөн сард хэсэг залуус задгай талбайд машинтай кинотеатр нээлээ. Коронавирусийн халдвараас болоод кинотеатрууд хаалгаа барьсан энэ үед залуусын сонирхлыг татсан үйлчилгээ байлаа. Гэтэл бараг киногоо эхлүүлж амжаагүй байхад нь цагдаа нар очоод зогсоочихов. Шалтгаан нь зөвшөөрөлгүй гэж. Залуус энэ ажлыг эхлүүлэхдээ зөвшөөрөл авахаар төрд хандахад ийм үйлчилгээний зөвшөөрөл өгдөг хууль дүрмийн заалт байгаагүй гэнэ. Ингээд хэсэг залуусын ажил нурж, хотын залуусын машиндаа кино үзэх хүсэл замхарсан.

 

Харин дараагийнх нь агаарын ресторан. “Туул гарден” ресторан гадна талбайдаа агаарын ресторан байгуулсан гэх мэдээ сошиалаар тарж, олон хүний сонирхлыг татсан. Залуусын нэг хэсэг нь тэнд сууж үзэхийг хүссэн нь мэдээж. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас очоод хаачив. Шалтгаан нь хүний амь насанд халтай. Мэдээж, аюулгүй байдал нэн тэргүүнд. Гэхдээ яагаад хааж боохоо урьдал болгодог юм бэ.

 

Ингээд залуусын нөгөө л уйтгартай хэмнэл үргэлжилж байна. Зуны сар зургаа биш. Ядаж гуравхан сард залууст зориулсан сонин содон, гялайж гялтайх үйлчилгээ хэрэгтэй байна. Нэг хэсэг нь хотоор хий дэмий сэлгүүцэж, нөгөө хэсэг нь хаа нэгтээ орж архидахаас өөр сонголт энэ хотод алга. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тухай яриад ч хэрэггүй.

 

Ядаж л, сая гаруй хүн амтай Улаанбаатарт гудамжны үйлчилгээ байхгүй. Солонгос, Хятадад гудамжаар дүүрэн үйлчилгээ, тэд хордож үхээд сүйрээд байгаа юм алга. Хүмүүс хоол идэж, пиво уухын тулд заавал ресторан, паб орох шаардлагагүй. Харих замдаа, найзтайгаа уулзахдаа гудамжны мухлагт саатаад, идэж уучихаж болж байна. Харин энэ улаанбаатарчууд яагаад болдоггүй юм бэ. Ядахдаа зуны гурван сар гудамжны үйлчилгээтэй баймаар байна.

 

Гудамжинд нээсэн үйлчилгээ болгоныг хааж боосоор байтал сүүлдээ залуус ямар нэгэн үйлчилгээ нээхээс ч залхаж, түвэгшээж байна. Өчнөөн хөрөнгө зарлагадаж, нэг ажил босгодог тэрийг нь төр ирээд нураадаг. Төрийнхөн өөрсдөө гудамжинд гараад үйлчилгээ эрхлэх гээгүй л бол залууст боломж олгоод өг л дөө. Бизнес эрхлэхийг хүссэн мянга мянган залуус байна. Тэднээр үйлчлүүлэх гэсэн бараг сая залуу энэ Улаанбаатарт байна.

 

Улаанбаатарын залуус үйлчилгээгээр цангаж байгаа нь үнэн. Гэрэлт гудамж гэж байхад тийшээ ямар олон хүн зорьж очдог байлаа. Залуус төрөөс мөнгө хоол гуйдаггүй, мөнгө хүсээгүй. Зөвхөн боломжийг л хүсч байгаа. Хэдий болтол хааж боож, хясаж хавчих гэсэн юм бэ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Huuy goy bsn
2023-05-10
Z:
Haasan ni zov. 2-laa teneg business baisan
2021-08-14
Huuy goy bsn
Зочин:
Шинэ орон сууцнуудын доор үсчин банк дэлгүүрийн үйлчилгээ байх ёстой.
2021-08-13
kkkkk:
хохь нь псда наад залуусын чин өөрсдийнхнь сонголт шдээ. коммунизмд ийм кино үйлчилгээ байдаг гэж андуураад байгаа болотой энэ монголын залуус
2021-08-13
buu tenegt bataa , kjranaas duujluulj khoollokh ni zaluusyn asuudal uu? sawaaguy nokhoinuud , duwchignukh yumaa olj yadakh yum ,
2021-08-13
zaluusiin hot gj yu yariad bgan zaluus uhamsargyi bga busuu
2021-08-13
зочин:
Архичид яадгийг мэдэх үү. ОРЧИН тойроноо шээсээр дүүргэнэ. Орилж хашгарна. Хэцүү дээ. ШӨНИЙН гудамжины жишээ.
2021-08-13
Зочин:
Энийг бичсэн этгээд хөлсний амьтан байхаа!!Хүний амь нас, эрүүл мэнд чухал гэдгийг мэддэгүй амьтан бна❗
2021-08-13