Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 зөрчлийг илрүүлжээ
2021-08-13 10:10

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2021 оны 08 дугаар сарын 12-ний өдөр нийт 330 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 232 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 хүн, орон нутагт  4 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон. Орон нутагт 1 хүүхдийн амь хохирчээ.

 

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 102 зөрчил илрүүлсний нийслэлд 52, орон нутагт 50 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

 ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин