Онон голын гүүр ашиглалтад ороход бэлэн болжээ
2021-08-13

Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрт Онон гол дээр улсын төсвийн 6.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 209 метр урттай төмөр бетонон гүүр барьж, ашиглалтад өгөхөд бэлэн болжээ. Тус гүүрийг “Ган гүүр” ХХК өнгөрсөн оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлжээ. Одоогоор гүүрний барилга угсралтын ажил бүрэн дуусчээ. Тэмдэглэгээ, цэвэрлэгээний ажлыг энэ долоо хоногт дуусгаж, ирэх долоо хоногт Улсын комисс ажиллуулан байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх аж. 

 

Тус аймагт өнгөрсөн жил Баян-Адрага-Дадал чиглэлийн 150 метрийн урттай төмөр бетон гүүр, Хурхын голын гүүр шинээр баригдаж, ашиглалтад орсон юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин