Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг шалгаж байна
2021-08-13

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ерөнхий боловсролын зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна.

 


Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Мөн энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг нэмэгдүүлж, цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоолзүйч мэргэжилтний орон тоог баталж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгаад буй. Засгийн газрын тэргүүн эдгээр шийдвэрийн биелэлттэй танилцаж, багш, ажилчдын саналыг сонсч  зарим асуудлыг шийдвэрлэх юм.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Хан-Уул дүүргийн 75, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль, 146 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцана.

Shuud.mn
Сонин хачин
Bolgoomjlol iluudehgui shuu ! Delita - Virus ! garsan bol mash notstoi asuudal shuu !:
Ene Uvul ih Evgui yum bolno ! Herev Ta Huuhdee Hairtai Yum bol Ene jil Suguul , Tsetserleg Huuhdee Yavuulhaa sain ergej neg Harah hergtei shuu !
2021-08-14
Ах:
Энхамгалан сайдтан Та 44 дүгээр сургуулийн гадуур ирж хараач. Ороод хэрэггүй. Завгүй байх.гадна хог йн ургамал хашаа авахын аргаалга даа
2021-08-13
Би:
44 дүгээр сургуульд ирж морилооч. Хог ургамал хашаа хэрэг алга
2021-08-13
hicheelee tanhimaar ehleh n zuv shuu. hyyhdiin bolood uls ornii ireedui chuhal. ersdel baij l taarna.
2021-08-13
Баахан шийдвэр гаргадаг хэрэгждэггүй, хэрэгжүүлдэггүй. Ийм засаг хэрэг алга! Хотын захиргаа нүүж энэ түгжрэлээ хөнгөлөх арга байна уу?
2021-08-13