Шинээр 1453 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа
2021-08-13

 

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1453 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 343 нь Улаанбаатар хотод, 1110 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас орон нутагт хоёр хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 1960 хүн эдгэрлээ.

 

Өнөөдрийн байдлаар 8886 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 5 111 хүн хөнгөн, 2773 хүндэвтэр, хүнд 815, маш хүнд 187 хүн байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин