ФОТО: Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн явц
2021-08-13

 

Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Авто замын зорчих хэсгийн  845 у/м хашлага солих, Замын тусгаарлах L хэлбэрийн 67 у/м хашлага суулгах, инженерийн шугам сүлжээний болон борооны ус зайлуулах шүүрт худгийн төвшинг 26 цэгт хучилтын төвшинд тааруулах, уулзварын зорчих хэсэгт гарсан дугуйн мөрний ховил болон тэгш бус гадаргууг зорох ажлыг 4680 м2 талбайд хийгдээд байна.

 

Мөн авто замын зорчих хэсгийг асфальтбетоноор хучиж хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийн замын хөдөлгөөнийг төлөвлөгөөт хугацаанд  нээхээр ажиллаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Худлаа сурталчилахаа боль оо. Ийм ажлаа өдөр шөнөгүй л хийж байх ёстой биз дээ. Шөнө ажиллахгүй иргэдийг бухимдуулахаа боль. Хотын даргаа
2021-08-14