Шинээр 1402 тохиолдол батлагдаж, нэг хүн нас барлаа
2021-08-14

 

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1402 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 451 нь Улаанбаатар хотод, 950 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас нэг хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 1678 хүн эдгэрлээ.

 

Өнөөдрийн байдлаар 9080 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 5 099 хүн хөнгөн, 2953 хүндэвтэр, хүнд 837, маш хүнд 191 хүн байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин