Турк: Үерийн улмаас 64 хүн амиа алджээ
2021-08-16 09:05

Турк улсад үерийн гамшиг нүүрлэсний улмаас амиа алдсан хүний тоо 64-д хүрсэн талаар тус улсын Онцгой байдал, байгалийн гамшгийн газар мэдээлжээ. 

 

"Үерийн улмаас 64 хүн амиа алдсан. Эмнэлэгт найман хүн эмчилгээгээ үргэлжлүүлж байна" хэмээн Онцгой байдлын газар мэдэгджээ. 

 

Эргэн сануулахад, Туркийн Бартын, Синоп, Кастамон гэсэн хойд нутгуудад хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас үер буусан юм. Байгалийн гамшгийн улмаас хотуудын барилга байшин, дэд бүтцэд ноцтой хохирол учиржээ.

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы мэдэгдсэнээр эрэн хайх, аврах ажиллагаанд 4,6 мянган хүн, 1000 гаруй тусгай техник оролцож байгаа гэнэ. Турк улс сүүлийн 50 жил ийм сүйрэлтэй нүүр тулж байгаагүй гэж тус улсын Хөдөө аж ахуйн яам мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин