COVID-19: БНХАУ хүн амынхаа тал хувийг вакцинд хамруулжээ
2021-08-16

БНХАУ-ын хүн амын тал хувь нь коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагджээ. Синхуа агентлагийн мээдэлснээр, Хятадын 777 сая оршин суугч вакцинд хамрагдсан гэрчилгээ авсан байна. 

 

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр, эх газрын Хятадад коронавирусээс сэргийлэх вакцины 1,83 тэрбум тунг тарьжээ. Хэдийгээр 19 өдөр дараалан өвчлөлийн тохиолдол өсч байгаа ч Хятадад тахлын нөхцөл байдал хяналтад байгаа гэж Эрүүл мэндийн үндэсний хорооны төлөөлөгчид мэдэгджээ.

 

Одоогоор Хятадын 16 мужид коронавирусийн халдвар бүртгэгдсэн, 156 бүс нутаг эрсдэлийн дунд болон өндөр төвшинд байгаа аж. Хятадад өсвөр насныхныг дархлаажуулах ажил эрчимтэй өрнөж байгаа бөгөөд одоогоор 12-17 насныханд 60 сая гаруй тун вакцин тарьжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин