Олимпын төрлөөс каратэг хасаж, брейк-дэнс спортын төрөлд оров
2021-08-16

Парис хотноо 2024 онд зохион байгуулагдах Олимпын наадмын зохион байгуулах хороо энэ наадмаар тамирчид өрсөлдөх спортын төрлүүдийн жагсаалтыг нийтэлжээ.

 

Жагсаалтаас харвал, олимпын төрлүүдээс каратэ, бейсбол, софтболыг хассан байна. Харин үүний оронд брейк-дэнс, хананд авиралт, скейтборд, серфингийн төрлүүдийг багтаажээ. Энэ жагсаалт эцсийнх бөгөөд өөрчлөгдөхгүй гэж зохион байгуулах хороо мэдэгдсэн байна.

 

Энд дуулгахад, хананд авиралт, скейтборд, серфингийн төрлүүд Токио-2020 олимпын төрлүүдэд ч багтсан юм.

 

Олимпын төрлөөс каратэг хасах болсон нь энэ төрлийн тамирчдын дургүйцлийг төрүүлжээ. "Каратэ бол спортын гайхалтай төрөл, олимпын хөтөлбөрт байнга байх ёстой спорт гэдгийг бид дэлхий дахинд харуулсан" хэмээн Дэлхийн каратэн холбооны ерөнхийлөгч Антонио Эспинос мэдэгджээ.

 

Каратэг олимпоос хасах болсонд дургүйцэж байгаагаа Олимпын аварга Стивен Да Коста ч илэрхийлсэн байна.

"Би маш их бэлтгэл хийсэн. Би Францад алт авчирж, далбаагаа өндөрт мандуулсан. Тэр үед үнэхээр баяртай байлаа. 2024 онд олимпын аваргаа Парист батлан харуулмаар байна" хэмээн тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Каратэг анх удаа Токио-2020 олимпын наадмын спортын төрөлд багтаасан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин