Америкчууд гал нээсний улмаас Кабулын нисэх буудал дээр хүмүүс амиа алджээ
2021-08-16

Талибууд Афганистаныг бүрэн эзэлсний дараа Кабул дахь засгийн газрын хяналттай үлдсэн цорын ганц объект болох нисэх буудлын хөөрөх зурвас руу афганчууд олноор бөөгнөрсний улмаас Америкийн цэргүүд анхааруулга болгон агаарт хий буудсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

 

Америкийн цэргүүд Кабулын нисэх буудал дээр гал нээжээ

 

Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудал дээр АНУ-ын цэргийн алба хаагчид гал нээсний улмаас хэд хэдэн хүн амиа алджээ. Энэ талаар нэрээ хэлээгүй эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр РИА Новости мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, талибууд Афганистаныг бүрэн эзэлсний улмаас Кабулын нисэх буудал дээр үймээн үүссэн байна. Хотын иргэд талибуудаас эмээн, эх орноо орхихоор олноороо нисэх буудал дээр ирэн үймээн үүсгэжээ. Дипломат ажилтнууд болон иргэдээ нүүлгэн шилжүүлж буй АНУ-аас афганчууд тусламж хүссэн ч Америкийн тал ямар нэг хариу өгөөгүй талаар ВВС мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэнэг улс орон афганистанаас дүрвэгч хүлээн авна. Афганистаны дүрвэгчид дотор алан хядагч бүлэглэлтэй холбоо сүлбээтэй дүрвэгчид олон байгаа. Тэд цагаачилж очсон улс орондоо аллахын нэрийн өмнөөс гээд дэлбэрэлт үйлдэж олон гэмгүй иргэдийн амь насыг хохирооно.
2021-08-16