Франц: Ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
2021-08-17 15:09

Францын Вар мужид ихээхэн өргөн газар нутгийг эзэлсэн ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон талаар ВВС мэдээлжээ. 

 

Ойн түймэртэй тэмцэхээр 750 хүн ажиллаж байгаа бөгөөд агаараас гал түймэр унтраах, дөрвөн Canadair онгоц, Super Ruma нисдэг тэрэг тусламж үзүүлж байгаа юм байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ойн түймэр 4000 гаруй га газрыг хамарч, түймрийн улмаас хэд хэдэн хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин