Гаити: Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 2000-д дөхөв
2021-08-18

Наймдугаар сарын 14-ний өдөр Гаитид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо өдөр бүр нэмэгдсээр байна. 

 

Гаитигийн иргэний хамгаалалтын газрын мэдээлснээр, наймдугаар сарын 18-ны байдлаар, амиа алдсан хүний тоо 1941 болсон бол гэмтэж бэртсэн 9,9 мянган хүн байгаа гэнэ. Энэ их гэмтэж бэртсэн хүмүүсийг нэгэн зэрэг авч эмчлэхэд хүндрэлтэй байгаа тул хохирогчдын ихэнх нь эмнэлгийн тусламж удаан хүлээхээас аргагүй болж байгаа аж. 

 

Газар хөдлөлтийн зэрэгцээ өөр нэг байгалийн бэрхшээлтэй Гаити улс тулсан бөгөөд энэ долоо хоногийн эхээр "Грейс" шуурга дэгдэж байгаагийн улмаас эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учирж, ажлыг түр зогсоожээ.

 

Наймдугаар сарын 14-нд болсон 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 60 000 байшин нурж, 76 000 барилга цуурч, эвдэрсэн байна. Европын холбоо Гаити улсад нэн яаралтай хүмүүнлэгийн тусламж болгож гурван сая евро илгээжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин