О.Батбаяр: Нийслэлд батлагдсан тохиолдлуудын 30 хувь нь "Дельта" хувилбар байна
2021-08-18

 

Вакцинжуулалтын гуравдугаар тунгийн талаар ЭМЯ-наас мэдээлж байна. 

 

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Хариу арга хэмжээнд ажиллаж байгаа эмч, ажилчид ОБЕГ,  цагдаа зэрэг энэ салбарын хүмүүс хоёрдугаар сараас эхлэн АстраЗенека компаний вакцин тариулсан. Үүнтэй холбоотой гурав дахь тунг хийж эхэлсэн.

 

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу Монгол Улсад тархаж байгаа хувилбар буюу мутаци тандалтыг тогтмол хийж байгаа. Тандалтын үр дүнгээс харахад өнгөрсөн долоо хоногт илэрч байгаа нийт сорьцын 10 хувьд нь “Дельта” хувилбар илэрч байгааг мэдээлж байсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод илэрч байгаа тохиолдлуудын 30 хувьд нь “Дельта” хувилбар илэрч байгаа. Орон нутагт,

 

  • Баян-Өлгий аймагт  80 хувь

  • Ховд аймагт 55 хувь

  • Говьсүмбэр аймагт 43 хувь 

  • Өвөрхангай аймагт 10 хувь

  • Завхан аймагт 70 хувь 

  • Хэнтий аймагт 35  хувьд “Дельта” хувилбар илэрч байгаа.

 

НЭМҮТ-өөс нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүрэгт илэрсэн 190 сорьцод судалгаа хийхэд,

 

  • “Дельта” хувилбар 30 хувь,

  • Гамма хувилбар 2

  • Альфа хувилбар 57 илэрсэн.Үүнээс харахад манай улсад “Дельта” хувилбарын тархалт эрчимтэй нэмэгдэж байна.

 

Цаашид халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд судалгаагаар есдүгээр сарын дунд үед өвчлөл эрс нэмэгдэх эрсдэлтэй байна. Вакцины үр дүнгийн үзүүлэлт дэлхий дахинд буурч байгаа. Хариу арга хэмжээнд ажиллаж байгаа хүмүүст вакцины гуравдугаар тунг хийж эхэлсэн" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин