Талибан Аль-Каидад Афганистаныг орогнол болгон ашиглахыг санал болгожээ
2021-08-18

Афганистаныг аюулгүй орогнол болгон ашиглах саналыг Талибан хөдөлгөөний удирдагчид "Аль-Каида" алан хядах байгууллагад тавьсны дээр Афганистаныг "жихадын өлгий нутаг" болгоход бэлэн байгаагаа зарлажээ. 

 

Энэ талаар Пентагоны илтгэлээс авсан эх сурвалжтайгаар The Sun сонин мэдээлсэн байна. Илтгэлд, талибууд "Аль-Каида" бүлэглэлтэй холбоо харилцаатай байсан хэвээр бөгөөд энэ бүлэглэлийнхэнд Афганистанд орогнол олгож байсан гэж онцолжээ. Тиймээс бусад орнууд руу халдах цуст халдлага үйлдэхээр Афганистаныг ашиглаж болзошгүй гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

Харин талибууд хэвлэлийн бага хурал хийхдээ Афганистаныг бусад орнууд руу дайрах тавцан болгож ашиглахыг зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж байлаа. Хэвлэлийн бага хурлын үеэр Талибан хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч Забихулл Муджахид "гадаад болон дотоод дайсантай байхыг хүсэхгүй байна" хэмээн онцолж байв. 

 

Афганистан: Талибуудын амлалт  

Афганистан: Талибуудын засаглал, алдагдсан эрх чөлөө

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хазаруудыг өмгөөлж талибтай байлдаж байгаад 1996 онд алагдсан удирдагчийн хөшөөг талибууд устгажээ.
2021-08-18