ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зорчино
2021-08-19

 

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр/2021.08.19/ Улаанбаатар хотын цагаар 10.00 цагт Монгол Улсын түүх хичээлээр эхэлнэ. Улмаар 14.00 цагт Англи хэлний шалгалтаар үргэлжилнэ. Наймдугаар сард зохион байгуулагдах ЭЕШ наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.  Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40 420 шалгуулагч бүртгүүлжээ. Энэ жил улсын хэмжээнд нийт 82 шалгалтын байранд ЭЕШ-ыг зохион байгуулна. 

 

ЭЕШ-ын шалгуулагчид шалгалтад дараах бичиг баримттай ирнэ Үүнд:

 

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэгтэй лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ/

  • Бүртгэлийн хуудас / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч хэвлэж авна. Энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгч болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул гарын үсэг, тамга даруулах шаардлагагүй /

  • Суудлын хуваарь / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч суудлын хуваарь хэсгээс хэвлэж авна уу /

  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

 

Улаанбаатар хотод Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид шалгалтын өдрүүдэд шалгалтын бичиг баримт /иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх/-аа үзүүлэн нийтийн тээврээр үнэн төлбөргүй зорчих боломжтой.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
We are Offering Financial Services Available Here Apply Now:
Financing / Credit / Loan We offer financial loans and investment loans for all individuals who have special business needs. For more information contact us at via email:bullsindia187@gmail.com From 5000 € to 200.000 € From 200.000 € to 50.000.000 € Submit your inquiry Thank you
2023-06-16
We are Offering Financial Services Available Here Apply Now:
Financing / Credit / Loan We offer financial loans and investment loans for all individuals who have special business needs. For more information contact us at via email: bullsindia187@gmail.com From 5000 € to 200.000 € From 200.000 € to 50.000.000 € Submit your inquiry Thank you
2023-06-16