Б.Энхзул алтан медалийн төлөө барилдана 
2021-08-19

 

Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ даваа гаригт ОХУ-ын Уфа хотод эхэлсэн. Өчигдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болжээ. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпийн наадамд оролцож байсан, спортын мастер Батбаатарын Энхзул хагас шигшээд Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялснаар өнөөдөр алтан медалийн төлөө барилдах болжээ.

 

Түүнчлэн 76 кг-д Өмнөговь аймгийн тамирчин Өлзийбатын Одбаг хагас шигшээд Энэтхэгийн Бипашатай удахгүй хүч үзэх юм. 55 кг-д 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Мөнхбатын Мөнхгэрэл 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билибек Кызыд 4:6-гаар ялагдсан ч маргааш дагаж барилдахаар болов.

 

Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо 

Shuud.mn
Сонин хачин