"ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдад нэг сая төгрөгийн тэтгэлэг олгоно"
2021-08-19

 

Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар өнөөдөр эхэллээ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад 40 420 шалгуулагч бүртгүүлжээ. Баян-Өлгий аймагт ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүд болон тэдний эцэг, эх багшийг урамшуулж, сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгодог хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.

 

Энэ талаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан өөрийн цахим хуудаснаа  "Элсэлтийн ерөнхий шалгалт энэ лхагва гарагт эхэлнэ. Манай аймагт энэ жил 1448 хүүхэд ЭЕШ өгнө. Цар тахлын улмаас хөл  хорио тогтоож байдал амаргүй байгаа боловч Засаг даргын тамгын газар, АОК, Боловсрол, соёлын газар хамтран өндөр төвшинд зохион байгуулахаар ажиллаж байна. Бидний ирээдүй болсон хүүхэд залуучууд та бүхэн ЭЕШ амжилттай өгч, хүссэн сургуульдаа суралцаж, зорьсон мэргэжлээ эзэмшихийг хүсье. Та бүхэн бол Баян-Өлгий аймаг цаашлаад улс орны ирээдүйн хөгжлийн түүчээ билээ. Аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газраас ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүд болон тэдний эцэг, эх багшийг урамшуулж, сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгодог хөтөлбөр хэрэгжиж байна. Эрхэм хүүхэд залуучууд та бүхэн маань шалгалтаа амжилттай өгч, ирээдүйн боловсролтой, ёс зүйтэй, хүнлэг иргэн болох амьдралын замаа амжилттай эхлүүлэхийг чин сэтгэлээсээ хүсье" гэж бичжээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин