Афганистаны Элчин сайд Ерөнхийлөгч Ганиг баривчлахыг шаарджээ
2021-08-19

Тажикистан дахь Афганистаны элчин сайд Ерөнхийлөгч Ашраф Ганиг Афганы ард түмний мөнгийг хулгайлсан хэмээн буруутгаж, түүнийг баривчлахыг Интерполоос шаарджээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "ард түмний баялаг, мөнгийг эргүүлэн авах"-ын тулд Ерөнхийлөгч Гани зэрэг Афганистаны өндөр албан тушаалтнуудыг олон улсын шүүхийн өмнө зогсоох ёстой гэж элчин сайд Мохаммад  Захир Агбар үзэж байгаа гэнэ.  Афганистаны Ерөнхийлөгч Гани наймдугаар сарын 15-ны өдөр талибууд Кабулд нэвтрэх үеэр эх орноос дүрвэсэн бөгөөд ийнхүү явахдаа их хэмжээний бэлэн мөнгө авч явсан, зарим цүнхтэй мөнгө нь нисдэг тэргэнд нь багтаагүй гэх мэдээлэл гарч байлаа.

 

Афганистан дахь Оросын Элчин сайдын яамны мэдээллээр Гани Кабулын нисэх буудал дээр бэлэн мөнгө, үнэт эдлэл ачсан хэд хэдэн автомашинтай ирсэн гэнэ. Харин өдгөө Арабын Нэгдсэн Эмират Улсад байгаа Гани энэ мэдээллийг "үндэслэлгүй" хэмээжээ.

 

Ерөнхийлөгч Гани Афганистанаас дүрвэсний дараа тус улсын дэд ерөнхийлөгч Амрулла Салех "албан ёсны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч" болсон гэж Тажикистан дахь Афганистаны ЭСЯ мэдэгдсэн байна. Салех ч өөрийгөө Афганистаны хууль ёсны шинэ тэргүүн хэмээн мэдэгдсэний дээр "Талибан"-ы дайчдад бууж өгөхгүй хэмээн ам тангараг өгсөн юм. Одоо тэрбээр Панжшер мужид талибуудыг сөрөх отрядуудыг эмхэтгэн цуглуулж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
2021-09-01