Ч.Отгочулуу: Засгийн газар вакуумжсан байгаад харамсч байна
2021-08-19
Гэрэл зургийг MPA.mn

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын дэд дарга Ч.Отгочулуу:

 

-Ерөнхий сайдын 200 хоногийн ажлын тайланг анхааралтай үзлээ. Эндээс нэг л зүйлийг ойлголоо. Ковидгүй зун, өвөл гэж байхгүй юм байна. Засгийн газар нөхцөл байдлаа ойлгоогүй, вакумжсан байгаад маш их харамсч байна. Цаашид яг юу хийх нь тодорхойгүй. Ажлын төлөвлөгөө алга. Зэс, нүүрсний үнэ жилийн өмнөхтэй харьцуулахад 2-3 дахин өссөн. Гадаад орчин ийм  таатай байхад эдийн засгийнхаа аюулгүй байдлыг яаж баталгаажуулах талаар арга зам харагдахгүй байна. Маш олон комисс, зөвлөл шинээр байгуулах юм байна. Комисс байгуулагдсанаар ажил шийдэгдэхгүй.

 

Бид цалингаасаа татвар төлдөг. Энэ татвараар санхүүждэг төрийн байгууллагуудын тоо бол багадаагүй.  Манай АН боловсон хүчин сайтай. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж уулзах хүсэлт илгээж байна. Эдийн засгийн сэргэлтийг баталгаажуулах асуудлаар өөрсдийн саналаа өгнө гэлээ. 

 

АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн:

 

-Бид 200 хоногийн тайланг анхааралтай үзэж сонслоо. Ковидын өвчлөл буурахгүй юм байна. Ирэх хавар ч энэ хэвээр байх дүр төрх харагдаж байна. Өвчлөл эхэлснээс хойш хамгийн хэцүү эдийн засгийн хүнд цохилтыг бид ирэх  намраас мэдэрнэ. Машинаар зүйрлэвэл Монгол Улс шатахуунаа барж байна. Ерөнхий сайдад энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх ямар ч төлөвлөгөө байсангүй. Зөвхөн вакцинжуулалт ярьсаар байгаад тайлан нь  дууссан.  Ерөнхий сайд яриандаа  дөрвөн удаа  "Энэ хүнд үеийг нэгдэж хамтарч давна. Сөрөг хүчинтэй хамтрах" хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тиймээс АН Ерөнхий сайдтай уулзах хүсэлтээ илэрхийлж байна. Энэ хүнд даван туулах талаар хамтарсан санал солилцох хүсэлт гаргаж байгаа. АН бол Монголын үндэсний хэмжээний том нам. Төрийн албаны туршлагатай, эдийн засгийн  мэдлэгтэй боловсон хүчин ихтэй нам. Тиймээс эдгээр боловсон хүчнээ ашиглан ажлын хэсэг байгуулж, хүнд үеийг хэрхэн даван туулах талаар арга зам судлах чиглэлээр ажиллаж байна хэмээв. Тэр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Та бүхэнд эдийн засгийг сэргээх ямар төлөвлөгөө байна вэ?

 

-Төсвийн алдагдал өндөр байна. Хөрөнгө оруулалтыг татаж, ЖДҮ дээр зээл олгох хэрэгтэй. Дэд сайдуудаа татаж, бизнесийн эрх чөлөөг олгож данхайгаад байгаа төрийг цомхотгох хэрэгтэй. АН мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа мэргэжилтнүүдийг авч ажиллуулдаг. Тиймээс ковидын эсрэг ямар арга хэмжээ авах талаар цогц төлөвлөгөө боловсруулсан байна. Энэ мэтээр судалгаа тооцоо байна. Гэхдээ бид эхлээд Ерөнхий сайдтай уулзаж, ойлголтоо нэгтгэх хэрэгтэй байна. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Зөв шүү. Эх орныхоо эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах л хэрэгтэй.
2021-08-20
" Hentiin Nutgiin Duu Mafia ":
Covid - toi Naadamgui Zun bailaa L.Oyun - Erdene Bid Covid - gui Zun bolno geed bid Naadamaa saikhan hiinee geed Huzaad baisan sayhan Huzaj baij bailaa ! Heden Mangar Bazaanuud Samarch duuslaa Oyukaa - Pop Yu hiij chadah yum be?
2021-08-19
Ард:
Ард гэж ам ангайж юм яг хийсэн цагтаа улсаа ярь дөө, хуурмаг шүүмж ...
2021-08-19
Танай АН-с хүн авч ажил хийлгэнэ гэж байх уу? Цагтаа та нар энэ улсын эдийн засаг улс төрийг балалсан. Одоо хэд хагарсан АН аа цэгцэл,учираа олцгоо.Юу Төр засан. Саваагүй гөлөг саранд хуцнаа.
2021-08-19