Амны хаалт зүүхээс татгалзсан эрийг 42 хоног хорих ялаар шийтгэжээ
2021-08-19

Амны хаалт зүүхээс татгалзсан Британийн иргэнийг Сингапурын шүүх зургаан долоо хоног хорих ялаар шийтгэжээ. Түүнийг төрийн албан хаагчдыг доромжилсон, нийгмийн хэв журмыг зөрчсөн зэрэг дөрвөн зүйл заалтаар буруутган, шийтгэл оноосон талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.

 

"Британийн иргэн Бенжамин Глинн амны хаалт зүүх тухай Сингапурын хуульд захирагдахгүй гэсэн нь төөрөгдөл. Тэр хуулиас дээгүүр ярьж, өөрийгөө хуулиас дээгүүрт тавих эрхгүй" хэмээн шүүгч мэдэгдсэн байна.

 

Британийн иргэн 40 настай Бенжамин Глинн тавдугаар сард Сингапурт амны хаалтгүй явж байгаад түүнд сануулга өгсөн хамгаалагчдыг доромжилжээ.

 

Үүнээс хэд хоногийн дараа болсон хэргийн талаар тодруулахаар гэрт нь ирсэн цагдаагийн алба хаагчдыг Глинн сүрдүүлсэн байна. Түүнчлэн тэрбээр урьдчилсан шүүх хурлын үеэр ч амны хаалт зүүхээс татгалзжээ. Глинн өөрийгөө "Сингапурын хууль тогтоомж үйлчлэхгүй тусгай хүн" хэмээсэн байна.

 

Сингапурт амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих журам өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлэн хэрэгжиж байгаа юм. Энэ журмыг зөрчвөл 300 сингапур доллараар торгох, хамгийн хүнд шийтгэл нь зургаа хүртэлх сарын хугацаатайгаар шоронд хорих юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин