Еврокомиссын гадаа афганчууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ

Наймдугаар сарын 18-ны өдөр Брюссель хотын төвд байх Еврокомиссын байрны гадаа Афганистаны олон зуун иргэн цуглан эсэргүүцэл илэрхийлсэн талаар РИА Новости агентлаг мэдээлжээ.
Тэд Афганистан дахь нөхцөл байдал, эх орноо орхихоос аргагүй болсон Афганы дүрвэгчдийн асуудалд Европын анхаарлыг хандуулахаар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Жагсаал Европын холбооны гол байгууллагууд байрлах Шуман талбай дээр болжээ.
Талибан хөдөлгөөн Афганистаны эрх мэдэлд гарах нь ардчилсан нийгэм цогцлоох афганчуудын сүүлийн найдварыг устгана гэж жагсаалд оролцогчид мэдэгдсэн байна. Түүнчлэн сүүлийн 20 жилд АНУ, НАТО Афганы нутаг дэвсгэр дээр алан хядагчидтай тулалдсан нь ямар ч үр дүнгүй болно гэж тэд онцолжээ.
Афганистан: Шигшээгийн хөлбөмбөгчин онгоцноос унаж, амиа алджээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ