Шинээр 1 841 тохиолдол батлагдаж, нэг хүн нас барлаа
2021-08-20

 

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1841 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 535 нь Улаанбаатар хотод, 1 305 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас нэг хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 1591 хүн эдгэрлээ.

 

Өнөөдрийн байдлаар 10 253  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 5 813 хүн хөнгөн, 3 406 хүндэвтэр, хүнд 854, маш хүнд 180 хүн байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин