Л.Ганбат: ЭЕШ-ын материал задраагүй
2021-08-22

 

БҮТ-өөс ЭЕШ-ын талаар мэдээлэл хийлээ. 

 

БҮТ-ийн захирал Л.Ганбат "Улс орон даяар наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд ЭЕШ амжилттай явагдаж дууслаа. Шалгалтыг 82 шалгалтын байранд 40 420 шалгуулагчийг хуваарилж, зохион байгуулсан. Цар тахлын энэ үед халдвар хамгааллын дэглэмийг сахиж зохион байгууллаа. Шалгалтын ирцийг тус бүрээр нь танилцуулбал, 

 

  • Биологи хичээл  88 хувь

  • Математик 89 хувь

  • Хими 91 хувь

  • Газарзүй 77 хувь

  • Нийгмийн судлал 91 хувь

  • Монгол Улсын түүх 75 хувь

  • Англи хэл 91 хувь

  • Физик 88 хувь

  • Орос хэл 75 хувь 

  • Монгол хэл 82 хувийн тус тус ирцтэй байна. 

 

Энэ жилийн шалгуулагчдын ирц өмнөх оныхтой ойролцоо байна. Шалгалтаа сонгож бүртгүүлээд шалгалтаа өгөх эсэх нь хүүхдийн эрхийн асуудал байдаг. Шалгалтын засалтад шилэн технологи ашигласан. Дүнг лайваар үзүүлсэн.  Улсын хэмжээнд ЭЕШ-ыг зохион байгуулахад давхардсан тоогоор 10 000 гаруй багш нар хамтран ажиллаа. 

 

Хими, нийгэм судлалын хичээлийн шалгалтын сэдэв даалгавар задарсан мэт мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Үүний БҮТ-өөс шалгалт хийсэн. ЭЕШ нь байгууллагын албаны нууцад хамаардаг. Тиймээс бүх зүйл маань хараа хяналтад зохион байгуулагддаг учир сэдэв даалгавар задрах боломж байдаггүй. Мөн задарч байсан тохиолдол  ч өмнө жилүүдэд гарч байгаагүй. Энэ жил ч гэсэн ЭЕШ-ын материал задраагүй. 

 

ЭЕШ-ын үед анги танхимд авч орохыг хориглосон зүйлс гэж байдаг. Үүнийг журам дээр тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, гар утас, тооны машин зэрэг зүйлс байдаг. Шалгалтын байранд утас авч орох оролдлого хийсэн тохиолдлууд гарлаа.

 

Химийн хичээлийн шалгалт 10:00 цагт эхэлсэн. Гэтэл нэг шалгуулагч гар утас шалгалтын байранд авч ороод тусламж гуйсан зүйл гарч ирсэн. Энэ нь шалгалт эхэлснээс хойш буюу 10:57 цагт байсан. Журмын дагуу тухайн шалгуулагчийн оноог хүчингүйд тооцож, арга хэмжээ авсан" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин