Ахмуд Масуд: Талибуудтай эцсийн хүчээ шавхтал тулалдана
2021-08-23

АНУ-ын цэргүүд тавдугаар сараас Афганистаныг орхин гарч эхэлснээс хойш талибууд газар нутгуудад хяналтаа тогтоохоор засгийн газрын цэргүүдтэй тулалдсаар, наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд нийслэл Кабул хотыг эзэлснээр Афганистанд бүрэн хяналтаа тогтоосон хэмээн мэдэгдэж байлаа. Гэхдээ тэдний хяналтад ороогүй нэг муж үлдсэн юм. Энэ нь Панжшер муж бөгөөд энд талибуудыг эсэргүүцэх хөдөлгөөн байгуулагдаж, эцсээ хүртэл тэмцэнэ гэж мэдэгдэж байв.

 

Энэ хөдөлгөөний тэргүүн нь талибуудтай тулалдаж байсан, 80-90-ээд оны үеийн можахедүүдийн домогт тэргүүн, хээрийн командлагч,  "Хойд Альянс"-ын тэргүүн, Батлан хамгаалахын сайд агсан Ахмад Шах Масудын хүү бага Ахмад Масуд юм. Тэрбээр наймдугаар сарын 17-ны өдөр эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж байгаагаа мэдэгдсэн бөгөөд тэрбээр барууныхнаас зэвсгийн тусламж хүсэж байлаа.

Афганистанд ийнхүү талибуудын мэдэлд ороогүй цорын ганц муж болох Панжшерийг эзлэх ажиллагаанд Талибан хөдөлгөөнийхөн бэлдэж байгаа талаар "Исламын эмират Афганистан" хуудсанд мэдээлсэн байна.

"Орон нутгийн эрх баригчид тайван замаар хяналтыг шилжүүлэхээс татгалзсан тул хяналтаа тогтоохоор олон зуун дайчин Панжшер руу чиглэж байна" хэмээн талибуудын мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Ийнхүү дайрахаар болсноо мэдэгдэхээс өмнө талибууд Панжшер муж дахь эсэргүүцлийн хүчний удирдлагуудад "Талибан"-д эрх мэдлийг шилжүүлэхэд нь дөрвөн цагийн хугацаа өгсөн байна.Талибуудын мэдэлд ороогүй цорын ганц нутаг дэвсгэр болох Панжшерт Афганистаны дэд ерөнхийлөгч Амрулла Салех болон талибын эсрэг эвслийн тэргүүн агсаны хүү Ахмад Масуд нар эсэргүүцлийн хүчнийг эмхэтгэн байгуулж, удирдаж байгаа юм. Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо зугтсаны дараа Салех өөрийгөө төрийн тэргүүн хэмээн зарласны дээр талибуудын эсрэг зэвсэг барин тэмцэхийг уриалж байв. 

 

Энэ хүчнийхэнд Талибан хөдөлгөөн Оросын Элчин сайдын яамаар дамжуулан илгээлт дамжуулж, энэ мэдэгдэлдээ мужийг хүчээр эзлэн авах алхам хараахан хийгээгүй байгаа гэдгээ онцлоод зөвшилцөлд хүрнэ гэж найдаж байгаагаа талибууд илэрхийлсэн байна.

 

Харин үүнд Панжшерийн эсэргүүцлийн хүчний тэргүүн Ахмад Масуд татгалзсан хариу өгч, "мужийг талибуудад өгөхгүй", оршин суугчид нь эсэргүүцэхэд бэлэн гэж мэдэгджээ.

Масуд Asharq Al-Awsat хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлэлцээрийн замаар талибуудтай хамтарсан засгийн газар байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Түүний өгүүлснээр, Афганистанд өөрт нь төдийгүй бүс нутагт аюуд заналхийлэх экстремист засгийн газар байгуулж огтхон ч болохгүй гэнэ.

 

"Тэд Панжшер рүү зэвсэгтэй ирвэл бид эцсийн хүний амийг зольтол нутгаа хамгаалахад бэлэн. Гэхдээ энх тайван тогтоох боломж олгох ёстой, "Талибан"-тай найрамдах байсан ч хамаагүй" хэмээн Масуд мэдэгдсэн байна.

 

Панжшер нь Афганистаны 34 мужийн нэг бөгөөд 140 мянга гаруй хүн амтай, уулархаг бүс нутаг юм. Энэ мужид АНУ тэргүүтэй НАТО-ийн цэргийн гол хүч байрлаж байв. Талибууд 1996 онд төрийн эрхэнд гарахдаа ч Панжшерийг эзлэж чадаагүй. Тухайн үед өнөөгийн эсэргүүцлийн хүчний тэргүүн Ахмуд Масудын эцэг, "Хойд Альянс"-ын тэргүүн Ахмад Шах Масуд энэ бүс нутагт бэхлэлт хийн, талибуудыг хүчтэй эсэргүүцэж байжээ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Uhej dald ortsoo
2021-08-24
Яг тиим Тэртэи тэргүи охидьхүүхнүүдээ алахаас цааш
2021-08-23
Зочин:
Бие биенээ алаад мөхвөл таарсан орон.
2021-08-23
Яг тиим Тэртэи тэргүи охидьхүүхнүүдээ алахаас цааш