Хатан хаан II Елизавета ач хүү Харри болон түүний эхнэрийг шүүхэд өгнө
2021-08-23

Ханхүү Харри болон түүний эхнэрт Меган Маркл нар Букенгемийн ордны амьдралын тухай дурсамж ном бичсэнтэй холбоотойгоор Их Британийн хатан хаан II Елизавета тэдний эсрэг зарга үүсгэхээр төлөвлөж байгаа гэнэ. 

 

The Sun сонины мээдэлснээр, ач хүү болон бэр нь дайралтаа зогсоохгүй бол хатан хаан тэднийг шүүхэд өгөхөд бэлэн байгаа аж. II Елизавета өмгөөлөгчдийн баг хөлслөн авсан бөгөөд энэ багийнхан ханхүү Харри болон ханхүүгийн дурсамж номыг хэвлэхээр зэхэж буй Penguin Random House хэвлэлийн газрын хуульчидтай холбогдож, хэлэлцэх юм байна. 

 

Ханхүүгийн дурдатгал номонд хатан хааны гэр бүлийн хувийн амьдралын нууцыг дэлгэсэн эсвэл тэднийг буруутгасан баримт мэдээлэл илэрвэл гүтгэн доромжилсон хэргээр шүүхэд хандана гэж хэвлэлийн газарт сануулсан байна.

 

Ханхүү Харри Penguin Random House хэвлэлийн газартай гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээнд зааснаар ханхүү дөрвөн ном бичих ёстой аж. Дурдатгал номонд хатан хааны гэр бүлийн нууцыг дэлгэсэн байна гэж хэвлэлүүд мэдээлж байлаа. Ханхүү Харри эхнэр Меган Марклын хамт АНУ-д амьдрах болсноосоо хойш хатан хааны гэр бүлийн талаар нээлттэй ярих болсноор гэр бүлийнхний дунд ихээхэн төвөгтэй харилцаа үүсээд байгаа юм. Олон нийтэд хувийн амьдралын мэдээллийг дэлгэсний дараа ийнхүү дурдатгал номондоо мөн л ордны амьдралын талаар ярихаар зэхэж байгаа нь хатан хааны эгдүүцлийг төрүүлж, II Елизавета ирэх онд тэмдэглэх ойдоо ач хүүгээ уриагүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин