Хөвсгөл аймагт өнөөдөр 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бэлчир багийн “Тариаллагын нуур” гэдэг газар өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны өдрийн 04:37 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 05:21 цагт ООГХ-ээс ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ