Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр замыг гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулна
2021-08-23

 

Богдхан төмөр замын барилгын ажлын нээлт болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

 

-Өнөөдөр Засгийн газар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай горимоор эхлүүлж, 3 жилийн хугацаанд ашиглалтад оруулж дуусгахаар төлөвлөж байна. Богдхан төмөр зам нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулна. Нийслэл Улаанбаатар хотод 500 гаруй мянган автомашин зорчиж, оргил ачааллын үед 8 км/цагийн хурдтай байна. Улаанбаатар хотод тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-д хэлсэн үгэндээ Улаанбаатар хотын төвлөрлийг багасгаж, дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ гэж хэлж байсан. Тиймээс Улаанбаатар хотын түгжрэлийг арилгах цогц төлөвлөгөөний нэг нь энэ. Төв аймаг цаашид улсын зэрэглэлтэй хот болно. Богдхан төмөр зам ашиглалтад орсноос Улаанбаатар төмөр замын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэлээ. 


Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон бөгөөд төмөр замын барилгын ажил нь өнөөдрөөс эхэлж байна.


Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн газар нутгийг дамжин нийт 135,8 км үргэлжлэх юм.

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Hezee ashiglaltand oroh vee. Sur duuliantai tuuz haichilj ehluulsen ajluud ashiglaltand orolgui udaj baigaa shuu. Darhani zam belen jishee.
2021-08-23