АНУ коронавирусийн үүслийн талаарх тайланг дэлгэнэ
2021-08-24

Америкийн шинжээчид коронавирусийн үүслийн талаарх илтгэлийг наймдугаар сарын 24 гэхэд нийтэлнэ гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жен Псаки мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, илтгэлийг наймдугаар сарын 24-нд бэлэн болгох бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ илтгэлтэй хамгийн түрүүнд танилцах гэнэ. Үүний дараа илтгэлийг, нууц мэдээллээс бусдыг нь олон нийтэд дэлгэж магадгүй аж. Гэхдээ чухам хэзээ энэ илтгэлийг олонд танилцуулах талаар Псаки тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

 

Коронавирусийг зохиомлоор гарган авсан гэх хувилбарыг АНУ-д  хэдэнтээ дэвшүүлж байлаа. Тухайлбал, тавдугаар сарын 20-ны өдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тагнуулын хороон дээр коронавирус нь Уханийн вирус судлалын хүрээлэнгээс алдагдсаныг батлах "дам баталгаа" бий хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Харин тавдугаар сарын 23-ны өдөр The Wall Street Journal сонин "Уханийн вирус судлалын хүрээлэнгийн ажилтнууд 2019 оны 11 дүгээр сард өвдсөн нь коронавирусийг зохиомлоор гарган авсан гэх онол үнэн гэдгийг харуулж байж мэдэх юм" хэмээн мэдээлж байлаа. 

 

Тавдугаар сарын 26-ны өдөр Жо Байден Америкийн тагнуулынханд коронавирусийн үүслийн эх сурвалжийг хайх ажилд хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг үүрэг болгосон бөгөөд энэ ажлаар тайлан бэлтгэхийг даалгаж байв.

 

АНУ-д ийнхүү дээрх хувилбар яригдахаас өмнө, гуравдугаар сарын сүүлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийг Хятадад судалсан ажлынхаа тайланг нийтэлж байсан юм. Энэ тайланд мэргэжилтнүүд эцэслэсэн дүгнэлтэд хүрээгүй, амьтан хооронд вирус дамжиж байгаад дараа нь хүнд халдварласан гэх хувилбар илүү бодитой, харин лабораторийн нөхцөлд вимрус үүссэн гэдэг нь магадлал багатай хэмээн онолцсон байв. Түүнчлэн коронавирус лабораториас алдагдсан гэх таамаглалыг судлах шаардлагагүй гэж шинжээчид үзэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
hujaa korono:
хятад короно тараасан өөр улс биш хужаатай хариуцлага тооцох хэрэгтэй
2021-08-24