COVID-19: Герман Хойд Солонгос руу мэргэжилтнүүдийн баг илгээнэ
2021-08-24

Коронавирусийн цар тахалтай тэмцэх зорилгоор Герман улс БНАСАУ руу мэргэжилтнүүдийн баг илгээхээр болсон талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Цар тахал дэгдсэнийн дараа БНАСАУ-ын эрх баригчид хилээ хааж, улс дотроо иргэд чөлөөтэй зорчихыг хязгаарласан хэлимй ч Германы мэргэжилтнүүдэд Хойд Солонгос руу нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох гэнэ.

 

Энд дуулгахад, Хойд Солонгосын эрх баригчид коронавирусийн халдвар нутаг дэвсгэрт нь илрээгүй хэмээн мэдэгддэг юм. Олон улсын байгууллагуудын мэдээллээр, наймдугаар сарын тавны өдрийн байдлаар БНАСАУ-д 35 мянга гаруй хүн коронавирусийн шинжилгээ өгсөн байна. Харин эдгээр шинжилгээн дундаас халдварын тохиолдол илэрсэн эсэх мэдээллийг Хойд Солонгосын эрх баригчид зарлаагүй юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин