Шинээр 1596 тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа
2021-08-24

 

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1596 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 314 нь Улаанбаатар хотод, 1282 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас таван хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2022 хүн эдгэрлээ.

 

Өнөөдрийн байдлаар 11093 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 6332  хүн хөнгөн, 3626 хүндэвтэр, хүнд 944, маш хүнд 191 хүн байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин